快捷搜索:  as

Хөрсний үржил шимийг сайжруулах ш

 Хятадын эрдэмтэд хужир давс бүхий үржил шим муутай хөрсийг хэрхэн сайжруулж болох талаар судалгаа хийсэн байна. Тус улсын Шинжлэх ухааны академийн Газарзүй, агроэкологийн хүрээлэнгийн судлаачид хээрийн туршилт хийж, тухайн газрын онцлог, хөрсний бүтцийг судалсны үндсэн дээр хөрсөн дэх давсны дарангуйллыг бууруулж, үржил шимийг сайжруулах боломжтой гэж үзсэн байна. Өмнө нь тэд Хятадын зүүн хойд хэсэгт орших Жилин мужийн 67 мянга орчим га талбайд тархсан давсархаг хөрсийг нөхөн сэргээх, ашиглах нэгдсэн горимыг боловсруулж байсан туршлагатай билээ. Тус бүс нутагт орших Соннэний тэгш талбай нь рН-ийн агууламж өндөр, ус, агаарын нэвчилт ихтэй давслаг хөрс бүхий нутаг юм. Эрдэмтэд үржил шимгүй газар нутгийг тариалангийн бүс нутаг болгосноор эдийн засгийн өндөр ач холбогдолтой төдийгүй нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой гэж онцолж байна.

您可能还会对下面的文章感兴趣: